Жиргээ эгч шигээ халуухан, сээгси, Агай эгч шигээ уран зураач болноо
“Заа, сайн байцгаана уу? Та нар чинь ямар олуулаа явжийхийййн бээ? Хэдүүлээ нэг уулзчих уу?” ... кк Жүжигчин Баатархүүгийн энэ мэндчилгээ ч бас гоё шүү.
Банжигийнхан маань зуныг зугаатай, аялалтай сайхан өнгөрөөцгөөжээ. Бусдынхаа жишгээр тайлан тавьж бээгийгээ эхэлнээ. Зуны гурван сарыг зургаа юм шиг эндүүрч жаал давхилаа кк. Хөөрхөн гүнжээ хөдөө гадаа агаар салхинд гаргаж яваад ирлээ дээ. Сайхан монгол нутгийнхаа хөдөөний цэвэр агаарыг бол хажуугаараа өнгөрөөчихвий гээд л ховх ховх сорсоор байгаад л ирлээ. Ингэж явахдаа бас дундуур нь та хэдийнхээ талаар сураг сонсоод л, шуудан аваад л гоё байлаа даа. Ингээд гүнжийнхээ талархлыг дамжуулнааа...
Вафльдаа баярлалаа
Зурвас авсан, хариуг нь саяхан харсан. Банжигийнхны сайн санааны үйлст мөнгө хандивлах хүсэлтийг минь хүлээж авсан байсан. Бас тэгээд Шагжийнх руу дайлаар мордох “аяллын аян дайнд” гүнжтэйгээ яваач гэж урьсан байсан. Даанч урилгыг хоцорч харсан л даа. Гэхдээ аяллын тайлангуудыг уншаад байсан чинь гуравхан сартай байсан гүнжид минь арай ахадсан аялал байжуу дээ гэж бодогдсоон. Дараа жил хөөрхөн маань Банжигмаа эгч нарынхаа үгэнд хариу барьчихдаг, Банжигдорж ах нарынхаа гарын пянг даадаг болчих учраас явж өгнө дөө.
Жиргээ эгчдээ жижкээн гүнж минь баярлалаа ингэнээ
Блогчин болж төрсний хэргийг Жиргээ ирж бэлэг тараахад л жилдээ ганц удаа мэдэрдэг билээ кк. Тэгсэн энэ жил яасан, нөгөө Жиргээ чинь гүнжид минь давхар бэлэг тээгээд ирж. Бид хөдөө байсан болохоороо Хатан руу хүн явуулж бэлгээ авахуулсан. Гүнжид өгсөн гувц нь Жиргээ эгч шиг нь халуухан охины зурагтайм билээ. Одоо яааг таарч байгаа, ванлий шүү дээ. Бас Д витамин, хөөрхөн тоглоом ирсэн. Явуулсан витаминыг нь энд “Герман Д” гээд хүмүүс их ам сайтай ярьдаг юм билээ. Уг нь хотод байсан бол Жиргээтэйгээ хамгийн анх уулзаж байсан блогчны хувьд ахиад уулзах л байсан байна лээ дээ. Дараа жил уулзаж хамт зугаална даа яахав
миний охин ингээд л зулгааж өгчийгоо кк...
Агай эгчдээ гүнж минь бас их баярласаан
Би Агайгаас бас хоёр дахь удаагаа бэлэг авчихаж байгаа. Баярламаар ч гэлээ бас санаа зовмоор шүү. Блогоор нөхөрлөсөн сайхан найз маань энэ удаа гүнжид минь бэлэг явуулсныг Диваажингийн хоригдол маань дамжуулж өгсөн. Агайн бэлэг гүнжид бас л янзкатай таарсаан. Агайн бичсэнээр энэ ганган дресс Швейцарийн охидын энэ зуны моод, гангараа гэсэн шүү.
гүнжхэн маань ингээд л эгч нарынхаа явуулсан гоёлуудаар гангараад л зуныг зугаатай өнгөрүүллээ дээ :)
Ингээд гүнжийнхээ талархлын үгийг дамжуулнаа. “Бялзуухын бяцхан гүнж би ээжтэйгээ нэг төрлийн нэр зүстэй Жиргээ эгчтэйгээ адилхан халуухан, бас сээгси бүсгүй болноо кк. Бас аавтай минь адил мэргэжилтэй Агай эгчтэйгээ адилхан уран зураач болноо. Их баярлалаа”




Сэтгэгдэлүүд:
бэлэгнүүд нь зохисон гэж ванлий байнааа,
аавдаа ачлалтай.. ээждээ энэрэлтэй.. төрдөө данстай... түмэндээ тустай... эрдэм номтой сайн хүн болоорой...
2. *БолорСарнай Odoo boduul teghiim bgaaz, odoo bol computerees salkuushd, bi ajliin shireegee bulaalgaad uur gazar suuj yum hiijiigaa geheer lut bgaaz kkk
3. МОНГОЛХАТАН Saihnaas saihan amarlaa, oirdoo iim amraltiig medreeguim bilee, ohiniihoo buayniig edelj yavaad l irlee Hatan mini
4. жааханаа Eruuluur bolog vanlii zohiod bgaamaa, er ni bol eej ni ohinoosoo salj chadkuu delguur ch ordggui dandaa belgiin zamaar amidarsan 2 bailaa say neg heseg, tehdee ter belguud ni ingeed zohiod bdg ni gaihaltai
6. Тэнэг Гүзээ tehh huurhunuus huurhun, goy bnaa naiz ni
7. Blogtoihun Hairaa minii gunjid gunj egeeg ni hezee haruulah gejiine
8. Arailoroitoj Goy eruul bnaa, eruuluur bolog naizaa
9. Бэдмэн Ohin uree hairla gej demii ch neg shuleg bichij bidend uldeegeegui bololtoi, yutai ch zuirlej chadahgui l yavna
12. Бээст Ene nuhurlul bie bieniihee dotood setgeliig unshdag, tend ni honogshij tomoo bair suuri ezelj chaddagaaraa aguu sanagddag shuu
13. jirgee saihan egchiinhee helsniig ug duugui bieluulne gj bodjiigoo shuu, emch 11 saraas uulgaarai gej zuvlusun, yag tag uunaa, udur bur negiig uuh ter uedee biden 2 Jirgee egcheeree amisgalj ugnu duu
тэгий, маргаашшшш
дараагийн зун ч мөн хол байна даа, би ч барианы шил бэлдээд зоосон мөнгө цуглуулж эхэлсэн, дараа зун гэхэд майханы мөнгө болно доо ккк.
Зулзага юун гоёийн, атаархчлаа
Сэтгэгдэл үлдээх: